2021 оны хаврын Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын дүн гарлаа

2021 оны хаврын Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын дүн гарлаа

Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн 2021 оны намрын шалгалт 05 сарын 30-ны өдөр 31 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдсан билээ.

Шалгалт нь Мэдээллийн технологийн паспорт шалгалт (МТПШ), Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ) гэсэн 2 ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд эдгээр шалгалтуудад 55 оролцогч бүртгүүлснээс МТПШ-нд 21 шалгуулагч, МТИСШ-нд 29 шалгуулагч тус тус оролцов.

Шалгалтын дүнгээр МТПШ-нд 3 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 14,3%, МТИСШ-нд 4 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 13,8% нь амжилттай дүн үзүүлж тэнцлээ.

Шалгуулагчдын амжилтын хувийг шалгалт тус бүрээр үзүүлбэл:

МТПШ-ын амжилтын хувь

МТПШ Шалгуулагчдын тоо Амжилттай шалгуулагчид
Өглөөний шалгалт 21 3 14,3%

 

МТИСШ-ын амжилтын хувь

МТИСШ Шалгуулагчдын тоо Амжилттай шалгуулагчид
Өглөөний шалгалт буюу мэдлэгийн шалгалт 29 7 24,1%
Өдрийн шалгалт буюу ур чадварын шалгалт 24 4 16,7%
Ерөнхий дүн 29 4 13,8%

 

Шалгуулагч нь МТИСШ-ын өглөөний болон өдрийн шалгалтын аль нэгэнд нь тэнцсэн тохиолдолд нэг жилийн дотор зөвхөн тэнцээгүй шалгалтаа дахин өгөх боломжтой бөгөөд хэрвээ амжилттай дүн үзүүлбэл тухайн шалгуулагчийг шалгалтад тэнцсэнд тооцдог журамтай. (Шалгалтын журмын дагуу шалгалтын төлбөрийг бүтэн төлнө)

Шалгалтын дүнг эндээс харна уу.

2021 оны хаврын МТПШ-нд тэнцсэн шалгуулагчид /Шалгалтын оноогоор эрэмбэлэв/

Овог Нэр Байгууллага
1 Чинзориг Төгөлдөр МУИС-ХШУИС
2 Наран Жадамба Цагдаагийн ерөнхий газар
3 Даваасүрэн Билигт Цагдаагийн ерөнхий газар

 

2021 оны хаврын МТИСШ-нд тэнцсэн шалгуулагчид /Шалгалтын оноогоор эрэмбэлэв/

Овог Нэр Байгууллага
1 Төмөр-Очир Доржням Ай Си Ти Групп ХК
2 Энх-Амгалан Сэр-Од МУИС-ХШУИС
3 Бадамсүрэн Мөнхцэцэг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
4 Батжаргал Тунгалаг МУИС-ХШУИС


2020 оны намрын МТИАТШ-нд тэнцсэн шалгуулагч /Шалгалтын оноогоор эрэмбэлэв/
 

Овог Нэр Байгууллага
1 Одбаяр Цогжавхлан Голомт банк

 

 

  • itpark
  • 2021-06-22
  • Уншсан:3718

Салбарын байгууллагууд