Майкрософт компани Windows 11 үйлдлийн шинэ системээ танилцууллаа

Майкрософт компани Windows 11 үйлдлийн шинэ системээ танилцууллаа

Майкрософт компани хэдхэн цагийн өмнө Windows 11 үйлдлийн шинэ системээ танилцууллаа.

Энэхүү шинэ системд Android-ын аппликейшнүүдийг Windows десктоп дээр ажиллуулах боломжийг олгодог болсон, Start цэс зүүн доод булангаас дэлгэцийн гол руу шилжсэн /Mac Dock-той төстэй болсон) гэх мэт шинэчлэлтүүд оржээ. ТүүнчлэнMac-ийн үйлдлийн системтэй адил ажил, гэр, тоглоомын десктоп горимуудыг нэг компьютерт тохируулах боломжтой болсон байна.

Майкрософтын бүтээгдэхүүн хариуцсан захирал Панос Панай шинэ үйлдлийн системийн талаар цахим танилцуулга хийхдээ аюулгүй байдлын системийн шинэчлэлтүүдийг бага хэмжээтэй, хурдтай ажилладаг болгосон гэв.

Шинэ системийн анхны, урьдчилсан хувилбар ирэх долоо хоногт гарах бөгөөд Windows 10 эзэмшигчид үйлдлийн системийг үнэгүй шинэчлэх боломжтой аж.

n

Шинэ системийн анхны, урьдчилсан хувилбар ирэх долоо хоногт гарах бөгөөд Windows 10 эзэмшигчид үйлдлийн системийг үнэгүй шинэчлэх боломжтой аж. Гэсэн хэдий ч энэхүү шинэчлэлтийг зарим компьютерт ачаалах боломжгүй байх магадлалтай. Учир нь хамгийн багадаа 64 гигабайт “Hard disc”, 4 гигабайт RAM бүхий компютер дээр ажиллах гэнэ.

Windows 11 нь Teams платформтой нягт уялдаатай ажиллах аж. Мөн Windows-ийн шинэ хувилбарт суурилагдсан Xbox Games Pass үйлчилгээг авснаар хэдэн зуун тоглоомын санд нэвтрэх боломжтой болох юм байна.

Windows 10 үйлдлийн систем нь Майкрософтын хамгийн сүүлийн хувилбар юм. Уг үйлдлийн системд шинэчлэлт хийх төлөвлөөгүй байгаа бөгөөд 2025 онд ашиглахаа болино гэж мэдэгджээ.

Майкрософт компанийн захирал Сатья Надела шинэ хувилбар гаргасныг Windows-ийн түүхэн дэх чухал үйл явдал хэмээн нэрлэсэн байна.

Эх сурвалж: gogo.mn

  • 2021-06-25
  • Уншсан:3171

Салбарын байгууллагууд