9 дэх удаагийн олон улсын ТОПСИТ шалгалтын дүн гарлаа

9 дэх удаагийн олон улсын ТОПСИТ шалгалтын дүн гарлаа

Олон улсын мэдээлэл технологийн практик ур чадварын ТОПСИТ шалгалтыг
“Мэдээлэл, технологийн үндэсний парк” /МТҮП/ нь 2017 оноос эхлэн “Харилцаа
холбоо, мэдээллийн технологийн газар”, БНСУ-ын “Мэдээлэл, харилцаа холбооны
технологийг дэлгэрүүлэх институц”-тэй хамтран жил бүрийн хавар, намрын улирал
зохион байгуулдаг болсон билээ.

2021 оны хаврын шалгалтыг 06 сарын 02-ны өдөр зохион байгуулсан бөгөөд БНСУ-ын
талаас шалгалтын дүнг албан ёсоор 07 сарын 05-ны өдөр МТҮП-д хүргүүллээ.
Шалгалтанд нийт 9 шалгуулагч хамрагдсан бөгөөд “шалгуулагчдын 1 нь буюу 11%
өрсөлдөхүйц чадвартай, 67% буюу 6 нь суурь мэдлэгтэй, 22.2% буюу 2 нь анхлан
суралцагч байна” гэсэн дүгнэлт гарчээ.

Энэ удаагийн шалгалтад хамгийн өндөр оноог Т.Доржням (558 оноо) авсан бол нийт
шалгуулагчдын онооны дундаж нь 228.8 байлаа. Энэ нь 8 дахь удаагийн шалгалтын
дунджаас нэг дахин өссөн үзүүлэлт бөгөөд хамгийн өндөр оноо нь 38-аар ахисан
амжилтыг үзүүллээ. Т.Доржням нь мөн 8 дахь удаагийн шалгалтад хамгийн өндөр
оноо (520 оноо)-г авч байсан.

Шалгалтын онцлог нь (тэнцсэн), (тэнцээгүй) гэсэн ойлголт байхгүй бөгөөд нийт 1000
онооны 5 түвшингээр шалгуулагч өөрийн түвшинг тодорхойлох боломжтой байдаг.

Үүнд:

● Анхлан суралцагч /0-99 оноо/
● Суурь мэдлэгтэй суралцагч /100-399/
● Өрсөлдөхүйц чадвартай /400-699/
● Мэргэжлийн түвшний /700-899/
● Зөвлөх түвшний /900-1000/

Жич: Шалгуулагчид нь https://www.topcit.or.kr/ вэб хуудсан дахь өөрийн бүртгэлээр
нэвтэрч шалгалтын дүнгийн талаарх мэдээллээ харах, сертификат захиалах
боломжтой юм.

Ингээд өөрийнхөө түвшинг тодорхойлж шалгалтанд хамрагдсан шалгуулагчиддаа

баяр хүргье.

  • 2021-07-06
  • Уншсан:2523

Салбарын байгууллагууд