Xiaomi Apple-ыг давж дэлхийн гар утас үйлдвэрлэгч хоёр дахь том компани боллоо

Xiaomi Apple-ыг давж дэлхийн гар утас үйлдвэрлэгч хоёр дахь том компани боллоо

Зах зээлийн үнэлгээ хийдэг Canalys байгууллагын судалгаагаар Хятадын Xiaomi брэнд анх удаа Apple-ыг давж гар утас үйлдвэрлэгч дэлхийн хоёр дахь том компани боллоо.

Тус компани 2021 оны хоёрдугаар улиралд нийт гар утасны зах зээлийн 17 хувийг дангаараа хангасан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 80 хувиар өссөн үзүүлэлт юм.

x

Гар утасны зах зээлийн 19 хувийг Samsung компани хангаснаар дэлхийд тэргүүлж байгаа бол Apple компани 14 хувьтайгаар гуравт бичигджээ.

Харин түүний араас Хятадын Oppo, Vivo брэндүүд 10 хувийг нийлүүлсэн амжилттай байна. Canalys байгууллага судалгааг хийхдээ борлуулсан гар утасны тоо ширхгийг авч үзсэн байна.

Өнгөрсөн жилийн энэ үед Samsung, Apple компаниуд эхний хоёрт байсан бол 2019 онд Samsung, Huawei брэндүүд бичигдэж байв.

Xiaomi-гийн энэхүү өсөлт нэр хүндээс гадна компанийн зах зээлийн үнэлгээ өсөхөд нөлөөлсөн байна. Тус компанийн хувьцааны үнэ өнгөрсөн баасан гарагт 5 хувиар өсжээ.

Эх сурвалж: gogo.mn

  • 2021-07-27
  • Уншсан:1950

Салбарын байгууллагууд