ITPEC-ийн гишүүн орнуудын удирдлагуудын уулзалт (EDM) онлайнаар амжилттай зохион байгуулагдлаа

ITPEC-ийн гишүүн орнуудын удирдлагуудын уулзалт (EDM) онлайнаар амжилттай зохион байгуулагдлаа

2021 оны ээлжит уулзалт хөтөлбөрийн дагуу 8 сарын 24, 25-ны өдрүүдэд хоёр өдрийн турш онлайнаар амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтыг Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам болон Мэдээллийн технологийг дэмжих агентлаг (IPA)-ийн удирдлагууд нээж үг хэлсэн бөгөөд Монгол, Филиппин, Тайланд, Вьетнам, Мьянмар, Бангладеш гэх мэт 7 орны 31 төлөөлөгч оролцлоо. Монгол улсаас Мэдээлэл, технологийн үндэсний паркын төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн дарга П.Наранцэцэг, гадаад харилцааны мэргэжилтэн Н.Мөнхбаяр, мэдээллийн технологийн зөвлөх Ч.Сувд нар оролцлоо. Уулзалтаар ITPEC-ийн гишүүн орнууд МТ-ийн инженерийн шалгалтын тайлан, Covid-19-ийн үеийн арга хэмжээ, харилцаа, холбоо, мэдээллийн салбарт баримталж буй бодлого, журмуудаа танилцуулахаас гадна цаашид хэрэгжүүлэх стратегийн зорилтуудаа танилцуулсан юм. Мэдээлэл, технологийн үндэсний паркыг төлөөлж гадаад харилцааны мэргэжилтэн Н.Мөнхбаяр агуулгын дагуух тайланг тавьж, цаашид мэдээллийн аюулгүй байдлын шалгалтыг нэвтрүүлэх, шалгалтад тэнцэгчдийг идэвхжүүлэх, цар тахлын үед шалгалтын хэрхэн аюулгүй зохион байгуулах талаар санал дэвшүүлж, хэлэлцүүллээ.

Уулзалтаар хэлэлцсэн асуудлуудаас дурдвал:

  • Онлайн шалгалтын системийн хөгжүүлэлт
  • Covid-19 -ийн нөхцөл байдал цаашид нэмэгдвэл авч хэрэгжүүлэх арга хэмжээ
  • Олон улсын хурал, арга хэмжээнүүдийн товыг тодорхойлох
  • Шалгалтын агуулгад орсон өөрчлөлтүүд

Уулзалтаас гарсан үр дүн:

  • Шалгалтын хуваарь: 2022.04.24, 2022.10.23, 2023.04.30, 2023.10.22
  • Удирдлагуудын уулзалт (EDM)-ын хуваарь: 20208.30 – 31-ны хооронд Вьетнам улсад, 2023.08 сарын сүүлээр Монгол улсад улсад зохион байгуулагдана.
  • Асуулт боловсруулагчдын уулзалт (QFM): 2022.06.8-10-ны хооронд Монгол улсад, 2022.11.30 – 12.02-ны хооронд Филиппин улсад зохион байгуулагдана.
  • Covid-19 -өөс шалтгаалан шалгалт хуваарьт өдрөө зохион байгуулагдах боломжгүй бол хугацааг дөрвөн долоо хоног сунгах боломжтой бөгөөд түүнээс цааш сунгагдвал шалгалтыг гишүүн орнуудын хэмжээнд нийтээр нь цуцална.
  • Суурь шалгалтын өдрийн шалгалтад 7 асуултад хариулдаг байсан бол 5 асуултыг сонгож хариулдаг болно.

itpec1

1

2

3

  • 2021-08-26
  • Уншсан:1753

Салбарын байгууллагууд