“Twitter” хэрэглэгчдэдээ худал мэдээллийн талаар гомдол гаргах боломж олгоно

“Twitter” хэрэглэгчдэдээ худал мэдээллийн талаар гомдол гаргах боломж олгоно

“Twitter” платформ хэрэглэгчдэдээ анх удаа худал мэдээллийн талаар гомдол гаргах боломжийг олгож байна.

Энэхүү туршилтыг АНУ, Австрали, БНСУ зэрэг цөөн зах зээлд туршиж үзэж байгаа аж. Гомдол ирсэн жиргээнүүдийг үнэн бодитой эсэхийг тулган шалгаж, хариу өгөхгүй. Харин аль салбарт худал мэдээлэл илүүтэй тархах хандлагатай байгааг судлах зорилготой гэдгийг мэдэгдсэн байна.

Өмнө нь “Twitter” дээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп тэргүүтэй улс төрчид худал мэдээлэл тараасан гэх шалтгаанаар бүртгэлээ хаалгаж байсан юм.

эх сурвалж: gogo.mn

  • 2021-08-30
  • Уншсан:1415

Салбарын байгууллагууд