Xүүхдүүдийг энгийн хүн шиг сурч, амьдрахад нь тусална

Xүүхдүүдийг энгийн хүн шиг сурч, амьдрахад нь тусална

Төгс гоо сайхан гэдэг нь эрхтэн бүтэн байхыг хэлнэ гэх алдартай үг бий. Үүнтэй адил төгс гоо сайхныг бусдад бэлэглэх “Энгийн мөрөөдөл” гэх 0-17 насны хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн хариуцлагын төслийн хүрээнд “Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам”, “Ай Си Ти групп” ХК , “СИМ БИОНИКС ХХК хамтран хэрэгжүүлж байгаа төслийн багтай танилцлаа.

1

Уг төсөл нь 2019 оноос эхлэн өдгөө 2-р шатны хөгжүүлэлт дуусаж 5 дахь гарны загвараа бэлэн болгоод байна. Мөн 3 дахь шатны нь хиймэл оюун ухаан болон булчингийн мэдрэгч хослуулан ашиглаж гарны хурд, чиглэлийн нарийвчлан яг л бодит гар шиг мэдэрч ашиглахаар төлөвлөж байна.

4

2020 оны эхний хагас жилийн байдлаар нийт 107,075 хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүртгэлтэй байна. Үүнээс хөдөлгөөний бэрхшээлтэй 0-17 насны 2500 гаруй хүүхэд, түүнээс сургуулийн өмнөх насны 1200 гаруй хүүхэд байна. Үүнээс төрөлхийн болон олдмол гарны бэрхшээлтэй 500 гаруй хүүхэд байна.

3

Дэлхийн нийтэд хийгдэж буй бионик гар нь дунджаар 35,000 долларын өртөгтэй бүтцийг нь дахин салгах боломжгүй нэгэн бүхлээр нь үйлдвэрлэгдэг ба хүүхдийн өсөлтөөс болж дахин шинээр захиалах шаардлагатай болдог. Мөн түүнчлэн захиалга хүргэлтэд маш их цаг хугацааг алдсанаас болж хүүхдийн гарт таарахгүй байх эрсдэл их байдаг. Мэдээлэл, технологийн үндэсний паркын Ахисан түвшний инкубаторын “СИМ БИОНИКС” ХХК нь бионик гарыг өртөг багтайгаар хүүхдийн өсөлтөөс үл хамааран дахин засварлаж болох гарыг бүтээж байна.

2

Нийгмийн хариуцлагын хүрээнд “Ай Си Ти групп” ХК  болон бүх охин компаниуд хөрөнгө оруулалт хийж, тодорхой тооны хүсэл мөрөөдлөөрөө дүүрэн хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх бөгөөд бусад компаниудыг ч бас бидэнтэй нэгдээсэй гэж хүсэж байна.

  • 2021-08-31
  • Уншсан:2383

Салбарын байгууллагууд