Мэдээлэл технологийн үндэсний парк нь дараах ажлын байранд АЖИЛТАН шалгаруулж авна.

Мэдээлэл технологийн үндэсний парк нь дараах ажлын байранд АЖИЛТАН шалгаруулж авна.

Мэдээлэл технологийн үндэсний парк нь дараах ажлын байранд АЖИЛТАН шалгаруулж авна. 

Ажлын байр: Бизнес хөгжлийн мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, байгууллагын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх,
  2. Хэрэгжүүлсэн ажлын үр дүнг тайлагнах, дүгнэлт гаргах, дүгнэлтийн дагуу судалгаа, төсөл хөтөлбөрийн ажлыг сайжруулах, чанаржуулах,
  3. Бичиг хэргийн стандартыг мөрдөж ажиллах
  4. Ай ти хабын тавилга, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, хариуцах, үр дүнг тайлагнах
  5. Уулзалт, арга хэмжээ зохион байгуулж үйл ажиллагааг өргөжүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Дээд/бакалавраас доошгүй зэрэгтэй байх
  • Бизнесийн удирдлага, Маркетинг
  • Логик сэтгэлгээ сайн, багаар ажиллах өндөр чадвартай, ажлын ачаалал даах, мэргэжлийн өндөр ур чадвартай,
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвар дундаас дээш байх.

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар батлах/
  • Хоёр хувь цээж зураг
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Нэмэлт мэдээлэл:

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй ажил горилогчид:

  • “Мэдээлэл технологийн үндэсний парк”-ийн  байран дээр ирж анкет бөглөх
  • Эсвэл lhagvasurenb@itpark.mn хаягаар CV-р илгээж болно.

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчыг  ярилцлаганд урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ажлын цагаар 321900, 99392820  утсаар холбогдоно уу.

Хаяг: Мэдээлэл, технологийн үндэсний парк, Монгол улс, Улаанбаатах хот-14200, Бага тойруу-49, Сүхбаатар дүүрэг

Мэдээлэл технологийн үндэсний парк-д Найрсаг хамт олон, өсч хөгжих боломжтой, цэвэрхэн тав тухтай ажлын байр таныг хүлээж байна.

  • itpark
  • 2021-09-02
  • Уншсан:1101

Салбарын байгууллагууд