Үндэсний шилдэг стартап компанийг шалгаруулна

Үндэсний шилдэг стартап компанийг шалгаруулна

Нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын хөгжлийн хурдасгагч болсон мэдээллийн технологи, дижитал шилжилтийг иргэд, олон нийтэд илүү ойртуулах, салбарын тоглогчдын хамтын ажиллагааг дэмжих, гарааны бизнес эрхлэгчдийн шинэ технологийг олон нийтэд танилцуулах зорилгоор “Үндэсний шилдэг стартап шалгаруулах тэмцээн” -ийг 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр White Rock центрт зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээнд оролцох хүсэлтэй стартап компаниуд digitalnation.mn/#section-register орж, стартап тэмцээн хэсэгт бүртгүүлээрэй. Бүртгэл 2021 оны 09 дүгээр сарын 15-ны 12.00 цаг хүртэл явагдах аж.

hh

Дашрамд мэдээлэхэд, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” нь 16 дахь жилдээ хүрээгээ өргөжүүлж, цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ “Digital Nation – 2021” нэр дор Үндэсний соёл, амралтын хүрээлэнд 2021 оны 09 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Тус үндэсний арга хэмжээний хүрээнд

  • “Цахим Үндэстэн” хэлэлцүүлэг
  • Салбарын сайд нарын уулзалт
  • Мэдээллийн технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо хэлэлцүүлэг
  • Олон улсын цахим спортын тэмцээнд
  • Үндэсний шилдэг стартап шалгаруулах тэмцээн
  • Хөгжмийн фестиваль
  • Cosplay
  • Үндэсний компаниудын үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.
  • 2021-09-06
  • Уншсан:1621

Салбарын байгууллагууд