Мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг танилцуулах семинар Говь-Алтай аймагт амжилттай зохион байгуулагдлаа

Мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг танилцуулах семинар Говь-Алтай аймагт амжилттай зохион байгуулагдлаа

Мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/ нь 1969 оноос үүсэлтэй Япон улсын МТИШ-ын системд суурилдаг бөгөөд 2000 оноос Азийн бүс нутгийн мэдээллийн технологийн инженерийн ур чадварын нэгдсэн стандарттай болох зорилгоор Азийн орнуудад дэлгэрүүлж, одоогийн байдлаар 12 оронд харилцан хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын шалгалт юм.

Энэхүү нэр хүндтэй олон улсын шалгалтыг монгол орны 11 аймгуудад улаанбаатар хотын алслагдсан 2 дүүрэгт их дээд сургуулиудад болон бизнесийн томоохон байгууллагуудад МТИШ-ыг танилцуулах семинарыг амжилттай зохион байгуулсан бөгөөд Энэ удаад Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “Мэдээллийн технологийн хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх” зорилготой семинарыг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.Сургалт семинарт оролцсон Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчид болон их дээд сургуулийн зочиддоо талархал илэрхийлье.

1 2 3 4 5 6

  • 2021-09-15
  • Уншсан:1476

Салбарын байгууллагууд