Мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг танилцуулах семинар 3 дахь өдрөө Завхан аймагт амжилттай зохион байгуулагдлаа

Мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг танилцуулах семинар 3 дахь өдрөө Завхан аймагт амжилттай зохион байгуулагдлаа

Мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг танилцуулах семинарыг 09 дүгээр сарын 13-нд Говь-Алтай, 15-нд Увс, 17-ны өдөр Завхан аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Семинарыг нээж Завхан аймгийн ЗДТГ-ын Төрийн Захиргаа, удирдлагын хэлтсийн Дарга П.Мөнхзаяа нээж үг хэллээ. Семинарт төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүд танхимаар болон цахимаар оролцов. Сургалт семинарт оролцсон нийт оролцогчдодоо амжилт хүсье.

Семинар дээр тавигдсан илтгэлүүдээс дурдвал:

  • ITPEC болон Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулга

/Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) менежер Mr.Masahiro Hiroguchi

  • Мэдээллийн технологийн салбарын хүний нөөц Монголд

/Мэдээлэл, технологийн үндэсний парк, Төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн дарга П.Наранцэцэг/

  • Мэдээллийн технологийн инженерийн шалгалт агуулгын танилцуулга

/МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш Б.Батням/

  • Шалгалтад бэлтгэх зөвлөмж

/МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш Б.Батням/

1 2 3 4

5 6 7

 

 

  • 2021-09-17
  • Уншсан:1616

Салбарын байгууллагууд