“Digital Nation 2021” үндэсний арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд 9 сарын 17, 18 , 19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

“Digital Nation 2021” үндэсний арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд 9 сарын 17, 18 , 19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

“ICT EXPO” -г энэ жилээс эхлэн “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон өргөжүүлж, 09-р сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Энэ жил Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог. Энэ ч утгаараа “Digital Nation – 2021” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээний үеэр салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбаруудтай уялдаа холбоог нягтруулах бодлогын хэлэлцүүлэг, форум ойн баярын хурал, Women in ICT forum хэлэлцүүлэг мөн тус салбарын үзэсгэлэн болох B2B уулзалт болон мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн болно. Энэхүү арга хэмжээнд үндэсний 100 гаруй байгууллага оролцож байна.

МТҮП нь“Digital Nation 2021” арга хэмжээнд Монголын Сансрын Технологийн Холбоотой хамтран хэрэгжүүлж буй “Space Academy” -Project Based аргачлалаар явагдах ROVER on the MOON сургалтаар оролцож байна. Ровер бол сансрын технологийн хамгийн чухал хэрэгсэл бөгөөд хүүхдүүд өөрсдийн ровероо хийж бүтээхийн тулд шаардагдах мэдлэг, чадваруудыг хүсэл сонирхолтойгоор судлан, суралцах хөшүүрэг болдог.

gadna edit r

Хөнгөлөлттэй сургах эрхийн бичиг авах боломжтой шүү. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн – Стартап асарын S3 дугаар павилон.

  • itpark
  • 2021-09-17
  • Уншсан:3593

Салбарын байгууллагууд