Мэдээллийн технологийн инкубаторын компаниудын хагас жилийн тайланд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг зохион байгууллаа

Мэдээллийн технологийн инкубаторын компаниудын хагас жилийн тайланд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг зохион байгууллаа

Мэдээлэл,технологийн үндэсний паркын МТ-ийн бизнес инкубаторын 35, 38, 39 дэх удаагийн сонгон шалгаруулалтаар элсэн орсон “Юникүе повер теч” ХХК , “Окулус девелопмент монголиа” ХХК, “Женесис системс” ХХК, “Марчаахай” ХХК, “Майтеч” ХХК компаниудын ажлын гүйцэтгэлийн хагас жилийн тайланд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг амжилттай зохион байгууллаа. Инкубатор компаниудын үйл ажиллагааны чиглэл:

• “Юникүе повер теч” ХХК VR хөгжүүлэлт

• “Окулус девелопмент монголиа” ХХК Сошиал контент, маркетинг

• “Женесис системс” ХХК Автоматжуулалтын систем

Ахисан түвшний инкубатор:

• “Марчаахай” ХХК Контент үйлдвэрлэгч

• “Майтеч” ХХК Контент үйлдвэрлэгч

Тус ажлын хэсгийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны дүгнэлтээр үнэлгээнд орсон 5 компаниуд 70-аас дээш хувийн амжилт үзүүлсэн тул цаашид мэдээллийн технологийн инкубаторын үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломжийг хангалаа. Компаниуддаа цаашдын ажилд нь амжилт хүсье.

242437997_161632142796875_2474315636660139956_n 242905694_2057158814460199_3268331447342477868_n 242899398_841981383133916_6486064403008712480_n 242828044_321947956398492_4231851886840651116_n 242636340_1263896230724855_5440791949667809765_n 242816113_805967243433535_3207945384887084178_n

  • 2021-09-23
  • Уншсан:1653

Салбарын байгууллагууд