Хятад улс крипто-валютын бүх төрлийн гүйлгээг хууль бус гэж зарлав

Хятад улс крипто-валютын бүх төрлийн гүйлгээг хууль бус гэж зарлав

БНХАУ-ын төв банк крипто-валютын бүх төрлийн гүйлгээг хууль бус хэмээн зарлаж Bitcoin тэргүүтэй дижитал токенуудыг хориглосон байна.

Төв банкны мэдэгдэлд “Виртуал валюттай холбоотой бизнесийн үйл ажиллагаа нь хууль бус санхүүгийн үйл ажиллагаа юм. Уг үйл ажиллагаа нь ард түмний эд хөрөнгийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байгааг анхааруулж байна” гэв.

Хятад улс нь крипто-валютын арилжааны хамгийн том зах зээлийн нэг бөгөөд тус улс дахь гүйлгээний өөрчлөлт дэлхийн крипто-валютын үнэд хүчтэй нөлөөлдөг.

china

Улмаар Хятадын төв банкны мэдэгдлийн дараа Bitcoin-ы ханш 2000 ам.доллараар унасан байна.

Хятад улс энэ төрлийн гүйлгээг 2019 онд албан ёсоор хориглосон ч иргэд гадаад биржээр дамжуулан идэвхтэй байсаар байв.

Харин одоогоос тус улс крипто-валютын гүйлгээг бүх талаар нь зогсоохыг хүсэж байгаа аж.

Энэ төрлийн хууль бус үйл ажиллагаа эрхлэгчийг гэмт хэрэг үйлдэж байна гэж үзэх бөгөөд зохих хариуцлагыг ногдуулна гэж мэдэгдэлд дурджээ.

Мөн крипто-валютын гүйлгээг хийдэг гадаадын вебсайтуудын үйл ажиллагааг хууль бус хэмээсэн байна.

Эх сурвалж: gogo.mn

  • 2021-09-28
  • Уншсан:1728

Салбарын байгууллагууд