МТ-ийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай иргэнийг бий болгох зорилго бүхий мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагтай хамтрангүйцэтгэсээр эдүгээ 14 жил болж байна. Шалгалтын хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулсаар ирлээ. Үүнд:
2013 оноос эхлэн хөдөө орон нутгийн МТ-ийн мэдлэгийн сайжруулах, хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зүүн болон баруун төвийн бүсийн нийт 15 аймагт сургалт семинар зохион байгуулсаар ирлээ. 2021 оны намрын шалгалтад хөдөө орон нутийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ур чадварын түвшинг тогтоох шалгалт зохион байгуулах ажлыг Говь-Алтай, Завхан, Увс аймгууд болон “Steppe Holding” ХХК- д сургалт семинараа танилцууллаа.
Хамтран ажилласан “Steppe Holding” ХХК-ийн удирдлага, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Завхан аймгийн ЗДТГ, Увс аймгийн ЗДТГ-ын нийт албан хаагчдадаа гүнээ талархал илэрхийлж, шалгалтад хамрагдах нийт ажилтнуудад нь амжилт хүсэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээтэй аймаг, байгууллага болохыг хүсэн ерөөе.
Хэдийгээр цар тахлын өвчлөл ихтэй байгаа боловч бид бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиулан ОБЕГ-ийн заавар зөвлөмжийн дагуу ажиллаж байна. Ирэх жилийн мэдээллийн, технологийн инженерийн шалгалтын танилцуулга семинарыг хамтран зохион байгуулах хүсэлтэй орон нутгийн төлөөлөл болон аж ахуйн нэгж, их дээд сургуулиуд та бүхэнд манай семинар үргэлж нээлттэй байх болно.
Дашрамд дурдхад мэдээллийн, технологийн инженерийн шалгалт 2021.10.24-нд болох тул оролцох хүсэлтэй хүн бүрийг урьж байна.
Холбогдох дугаар: 11-318042, 99873748