Windows 11 үйлдлийн систем хэрэглээнд нэвтэрлээ

Windows 11 үйлдлийн систем хэрэглээнд нэвтэрлээ

“Microsoft” компаниас компьютерын “Windows 11” үйлдлийн системээ өнөөдөр дэлхий даяар хэрэглээнд нэвтрүүллээ. Windows 10 үйлдлийн системтэй хэрэглэгчид уг шинэ хувилбарыг үнэгүй суулгах боломжтой.

Windows үйлдлийн системийг хариуцсан захирал Панос Панай “Шинэ хувилбар нь хэрэглэгчдийн хувьд энгийн, шинэлэг байхаар бүтээгдсэн. 89 настай аав минь ч ашиглахад хялбар байх болно” гэв.

Windows 11 хувилбар нь дизайны хувьд мэдэгдэхүйц өөрчлөгдсөн бөгөөд “Start/Эхлэл” цэс нь дэлгэцийн голд байрлаж дарах үед хамгийн их хэрэглэдэг программуудыг харуулах юм.

11

Ингэснээр гар утастай илүү төстэй харагдах ба “Windows 11 нь компьютерын хөгжлийн шинэ үеийг эхлүүлнэ” гэж Панос хэлжээ.

Start дахь цонхнуудын ирмэгүүд дугуйрсан бөгөөд 2007, 2008 оны хувилбаруудаас зарим зүйлсийг нэмж оруулсан байна.

Мөн өмнөх хувилбарыг бодвол компьютерт ачаалал нэмэх нь багасаж илүү хурдтай болсон гэж танилцуулгад дурджээ.

Энэхүү шинэчлэл нь зарим төрлийн компьютер дээр тохирохгүй бөгөөд компьютерт тавигдах шаардлагыг энд дарж харна уу.

эх сурвалж: gogo.mn

  • 2021-10-06
  • Уншсан:3547

Салбарын байгууллагууд