Мэдээлэл, технологийн үндэсний паркын инкубаторын элсэлтэд зориулсан танилцуулга семинар болж өндөрлөлөө

Мэдээлэл, технологийн үндэсний паркын инкубаторын элсэлтэд зориулсан танилцуулга семинар болж өндөрлөлөө

2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Мэдээлэл, технологийн үндэсний паркын 42 дахь элсэлтэд зориулсан танилцуулах семинарыг ТУСМХ-ийн дарга П.Наранцэцэг болон инкубаторын багийн гишүүд амжилттай зохион байгуулав.

Семинарт хэлэлцсэн асуудлуудаас дурдахад:

• Мэдээлэл, технологийн үндэсний паркын танилцуулга, үйл ажиллагааны чиглэл

• Бизнес инкубаторын үйл ажиллагаа, зорилго, сонгон шалгаруулалтын үйл явц

• Инкубаторт элсэж орсноор ямар давуу талтай вэ?

• Бизнесийн төлөвлөгөө гаргах зөвлөмж

Тус семинарт гарааны бизнесүүдийн төлөөлөл болсон залуучууд маань оролцож инкубаторын үйл ажиллагаа болон ажлын орчинтой танилцлаа.

Та бүгдэд ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ инкубаторын элсэлтийн өдөр дахин уулзах болсондоо таатай байна.

Дашрамд дуулгахад Инкубаторын 42 дахь элсэлтийн сонгон шалгаруулалт 2021.10.15-ны өдөр “10:00” цагаас “Мэдээлэл, технологийн үндэсний парк”-ын байранд болно.

Инкубаторын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: http://incubator.itpark.mn/

Холбоо барих: 11-312920

DSC_5767 DSC_5758 DSC_5755 DSC_5779 DSC_5762 DSC_5742

  • 2021-10-06
  • Уншсан:1356

Салбарын байгууллагууд