Мэдээлэл, технологийн үндэсний парк “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Мэдээлэл, технологийн үндэсний парк “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Мэдээлэл, технологийн үндэсний паркын ажилчид болон инкубаторын компаниуд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сонгино хайрхан дүүргийн 24-р хороо, Баруун салаа,, Бумбатын булагийн орчимд 100 гаруй мод суулгалаа.

Арга хэмжээг нээж Мэдээлэл, технологийн үндэсний паркын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Г.Ганцэцэг нээж үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 21-нд Нью-Йорк хотноо эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн хуралдаанд оролцсон. Тус хуралдааны үеэр тэрбум мод суулгах хөдөлгөөнийг санаачилсан. Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Тиймээс Мэдээлэл, технологийн үндэсний паркын хамт олны зүгээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байгаадаа баяртай байна. Мөн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

DSC_5846 (Large) DSC_5833 (Large) DSC_5828 (Large) DSC_5866 (Large) DSC_5882 (Large) DSC_5887 (Large) DSC_5888 (Large) DSC_5911 (Large) DSC_5927 (Large) DSC_5926 (Large) DSC_5923 (Large) DSC_5922 (Large) DSC_5921 (Large) DSC_5919 (Large) DSC_5918 (Large) DSC_5970 (Large) DSC_5929 (Large) DSC_5936 (Large) DSC_5940 (Large) DSC_5942 (Large) DSC_5964 (Large) DSC_5974 (Large) DSC_5980 (Large) DSC_5985 (Large) DSC_5986 (Large) DSC_5989 (Large)

  • 2021-10-07
  • Уншсан:1945

Салбарын байгууллагууд