Мэдээлэл технологийн бизнес инкубаторын 42 дахь элсэлтийн дүн гарлаа

Мэдээлэл технологийн бизнес инкубаторын 42 дахь элсэлтийн дүн гарлаа

Мэдээлэл технологийн бизнес инкубаторын 42 дахь элсэлтийн сонгон шалгаруулалт 2021.10.15 -ны өдөр мэдээлэл, технологийн үндэсний паркад болж өндөрлөлөө. Үндсэн инкубаторын элсэлтэд нийт 11 компани бүртгүүлснээс 9 оролцогч материалаа ирүүлсэн. Үүнээс 2 баг, 2 иргэн 5 компани оролцлоо.

Шалгаруулалтад оролцогчдын материалыг 2021 оны 9-р сарын 13-наас 2021 оны 10-р сарын 11-ны өдрүүдэд хүлээн авч эх материалуудыг шалгаруулалтын өдөр болох 10-р сарын 15-ны өдөр ажлын хэсгийн өмнө нээж танилцуулав.

Инкубаторын үйл ажиллагааны журмын 4.1-р заалтад заасны дагуу МТҮП-ын Захирлын шийдвэрээр баталсан ажлын хэсэг дараах 5 үндсэн шалгуур үзүүлэлтээр шалгаруулж, нэгдсэн дүнг тавилаа. Үүнд:

Шинэлэг бүтээлч санаа

Хэрэгжүүлэх боломжтой оновчтой шийдэл • Эдийн засгийн үр ашиг • Удирдлагын болон мэргэжлийн ур чадвар • Үйл ажиллагааны төлөвлөгөө Сонгон шалгаруулалтад:

  • “Greed Studio” баг (Дотоод засал чимэглэлийн “Интерактив интерьер” виртуал веб сайт)
  • Х.Хулан (6-17 насны хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр боловсруулах)
  • “Цахим байгаль” НҮТББ (Байгаль хамгаалах апп хөгжүүлэлт)

Тус оролцогчид шалгуур үзүүлэлтүүдийг хангаж “Мэдээлэл, технологийн үндэсний парк”-ын бизнес инкубаторт элсэн орох болзлыг хангалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье

2 3 4 5 6

1

7 8 9 11 12 13 14 15

  • 2021-10-15
  • Уншсан:1526

Салбарын байгууллагууд