“Google” компани “Apple”-ийн “iphone”-той өрсөлдөхүйц “Pixel 6” болон “Pixel 6 pro” загвараа танилцууллаа

“Google” компани “Apple”-ийн “iphone”-той өрсөлдөхүйц “Pixel 6” болон “Pixel 6 pro” загвараа танилцууллаа

“Google” компани “Pixel” ухаалаг гар утасныхаа шинэ загварыг танилцууллаа. “Pixel 6” болон “Pixel 6 Pro” гэсэн хоёр сонголттойгоор худалдан авагчдад хүрнэ.

11

“Apple”-ийн “iPhone”-той өрсөлдөхүйц шинэ загваруудын үнэ 599 ам.доллароос эхэлж байгаа аж. Шинэ загваруудыг аравдугаар сарын 28-наас дэлгүүрүүдээр худалдаалж эхлэх юм байна.

Харин урьдчилсан захиалгын үеэр “Google”-ийн цахим хуудас доголдож, хэрэглэгчид гар утсыг худалдан авахад хүндрэл үүссэн байна. Энэхүү доголдол хэвийн ажиллагаанд орох хүртэл таван цаг орчим болжээ.

эх сурвалж: gogo.mn

  • 2021-10-21
  • Уншсан:1409

Салбарын байгууллагууд