Facebook гурван сарын дотор 9 тэрбум ам.долларын ашиг олжээ

Facebook гурван сарын дотор 9 тэрбум ам.долларын ашиг олжээ

“Facebook” компани 2021 оны гуравдугаар улиралд буюу 7-9-р сарын хугацаанд 9 тэрбум ам.долларын ашиг олжээ.

Энэ нь өнгөрсөн жилийн өдийд олсон 7.8 тэрбум ам.доллароос 14 хувиар өссөн үзүүлэлт.

Компанийн ашиг өссөн ч “Apple iOS 14” үйлдлийн системд нууцлалын шинэчлэл хийгдсэнээр зарим брэндийн зар сурталчилгаа хэрэглэгчдэд хүрэхэд хэцүү болсон.

facebook

Энэ нь Facebook-ын ашиг орлогод нөлөөлнө гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Есдүгээр сарын 30-ны байдлаар Facebook-ийн сүүлийн 12 сарын орлогыг харьцуулж үзэхэд сард дунджаар 2.91 тэрбум ам.долларын ашиг олж байсан нь 6 хувиар өссөн тоо аж.

Ташрамд дурдахад, компани метаверс бүтээхийн тулд 10 тэрбум ам.доллар зарцуулна гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: gogo.mn

  • 2021-10-26
  • Уншсан:1371

Салбарын байгууллагууд