“Мэдээллийн технологи-Миний амьдралд” сэдвийн хүрээнд эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

“Мэдээллийн технологи-Миний амьдралд” сэдвийн хүрээнд эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь Space Academy-тай хамтран Монгол улсын ирээдүйн хөгжлийн эх үндэс болсон хүүхэд, залуус тэр дундаа Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэдээлэл, технологийн салбарын өнөөгийн байдал, өдөр тутмын амьдралд нь хэрхэн нөлөөлж байгаа талаар тэдний үзэл бодлыг мэдэх, цаашид хэрэгжүүлэх санаа, санаачлагыг хүлээн авах, мэргэжил сонголтын чиг баримжааг бүрдүүлэх зорилгоор “Мэдээллийн технологи-Миний амьдралд” сэдвийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах 12 ангийн сурагчдын дунд тус эсээ бичлэгийн уралдааныг санаачлан зарлаж байна.
Тус уралдааныг Монгол орны 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ удаад Нийслэлийн Сүхбаатар дүүргийг Ерөнхий боловсролын сургуулийн 12 ангийн сурагчдын дунд зохион байгуулж байна.
Уралдаан нь 2021 оны 10 дугаар сарын 25-аас 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл материалыг хүлээн авах юм. Оролцогч залуусдаа амжилт хүсье
BIZKETTE2
  • 2021-10-28
  • Уншсан:1885

Салбарын байгууллагууд