Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан Мэдээлэл, технологийн үндэсний паркын инкубаторын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан Мэдээлэл, технологийн үндэсний паркын инкубаторын үйл ажиллагаатай танилцлаа

Шадар сайд С.Амарсайхан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Мэдээлэл, технологийн үндэсний паркын инкубаторт бойжиж буй компаниудын төлөөлөл болох СИМ ХХК-тай  танилцаж санал солилцлоо.

Уулзалтын үеэр Ахисан түвшний инкубатор “Сим” ХХК-ийн төлөөллүүд өөрсдийн зохион бүтээсэн, бүтээгдэхүүн үйлчилгээ болох CLIX GPS хяналтын систем, Aquametrics цахим худаг, Playmetrix зар сурталчилгааны платформ, Dronex дрон хүргэлтийн систем, EVM цахилгаан машин цэнэглэгч зэрэг төслүүдээ танилцуулав.

“Сим” ХХК нь  Электрониксийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цөөн хэдэн компанийн нэг бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй “Энгийн мөрөөдөл” төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 500 гаруй хүүхдүүдийг бионик гартай болгох үйлсэд хамтарч ажиллах хүсэлтийг танилцуулсан бөгөөд Шадар Сайд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

“Сим” ХХК-ийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх  дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/engiinmuruudul, playmetrix.mn, clix.mn

Сим ХХК-тай холбоо барих: 8000 2863

 

DSC_6348 (Large) DSC_6354 (Large) DSC_6366 (Large) DSC_6368 (Large) DSC_6382 (Large) DSC_6385 (Large) DSC_6388 (Large) DSC_6397 (Large)

  • 2021-10-29
  • Уншсан:1534

Салбарын байгууллагууд