“Мэдээлэл, технологийн үндэсний парк” нь ХААИС-тай хамтран “Цалинтай оюутан хөтөлбөр” өдөрлөг зохион байгууллаа

“Мэдээлэл, технологийн үндэсний парк” нь ХААИС-тай хамтран “Цалинтай оюутан хөтөлбөр” өдөрлөг зохион байгууллаа

“Цалинтай оюутан хөтөлбөр”ийн хүрээнд хийгдэж буй өдөрлөгт ХААИС-ийн 3-4 курсийн Програм хангамжийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд байгууллагын орчин болон инкубатор компаниудын талаарх мэдээллийг авахаар “Мэдээлэл, технологийн үндэсний парк”-ын байранд хүрэлцэн ирлээ. Өдөрлөгөөр “Мэдээл, Технологийн Үндэсний Парк” болон инкубаторын компаниудын үйл ажиллагааг танилцуулах, Цаашид дадлага хийх, ажиллах сонирхолтой оюутнуудыг мэдээллээр хангаж зуучилж өгөх зорилгоор өдөрлөг зохион байгууллаа.

  • Өдөрлөгийн хөтөлбөрөөс танилцуулвал:
  • МТҮП-ын танилцуулга илтгэл / Стартап менежер Б.Энхзаяа/
  • “Зохис апп” үйл ажиллагааны танилцуулга
  • “Юникүе Повер Теч” ХХК үйл ажиллагааны танилцуулга
  • “Робот Софт” ХХК үйл ажиллагааны танилцуулга
  • “Сим” ХХК-ийн үйл ажиллагааны танилцуулга.
  • Мэдээлэл, Технологийн үндэсний паркын инкубаторын орчинтой танилцах

Үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийж оюутан залуусд технологийн талаарх мэдээллийг хүргэсэн инкубатор компаниуддаа баярлалаа, Мөн хүрэлцэн ирсэн ХААИС-ийн оюутан залуус та бүхэнд сурлагын амжилт хүсье.

249554929_593765711764701_2353883645396004146_n 249394769_590482562171835_4296662534920392612_n

  • 2021-10-29
  • Уншсан:1561

Салбарын байгууллагууд