Мэдээлэл, технолгийн үндэсний паркын Инкубаторт бойжиж буй “Прайм технологи солюшн” ХХК амжилттай хөрөнгө оруулалт татлаa

Мэдээлэл, технолгийн үндэсний паркын Инкубаторт бойжиж буй “Прайм технологи солюшн” ХХК амжилттай хөрөнгө оруулалт татлаa

Мэдээлэл, технологийн үндэсний паркын инкубаторт бойжиж буй “Прайм Технологи Солюшн” ХХК-ийн өөрсдийн санаачлан амжилттайгаар хэрэгжүүлэн гаргасан гол төслийн нэг Delko – Ухаалаг хүргэлтийн платформ шийдэл нь 2021 оны 10 дугаар сарын  31-ны өдөрийн “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцож, компанийнхаа 30%-ийг үнэлэн 300,000,000 төгрөгийн санхүүжилт хөрөнгө оруулалт амжилттай татаж чадлаа. “Дэлко” бол технологийн шийдэлд тулгуурласан, өртөөчилсөн хүргэлтээр Улаанбаатар хотын түгжрэлээс үл хамааран хүргэлтийн үйлчилгээний стандартыг шинэ шатанд гаргах зорилготой бизнес юм.

Прайм Технологи Солюшн ХХК-ийн тухай

Прайм Технологи Солюшн (ПТС) ХХК нь Програм хангамж, мэдээлэл технологийн зөвлөх үйлчилгээ (IT Solution and Consulting) чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг залуу старт-ап. Үйлдвэрлэл үйлчилгээний оновчтой, хямд, цогц системийн шийдэл болон гар утасны аппликейшн хөгжүүлэлтээр мэргэшсэн энэ компани “Делко – Ухаалаг хүргэлтийн платформ”-оос гадна ухаалаг утсан дээр суурилсан “Beeco – Замын Унаа апп”  төслийг хэрэгжүүлээд одоо зах зээлд нэвтрүүлэх үе шатандаа явж байна. Beeco (БиЭко) нь ижил чиглэлд яваа иргэдэд нэгнийхээ унаанд дайх, дайгдах боломжийг олгодог, нийгмийн асуудлыг шийдэхэд нэг алхам ойртуулсан апп юм.

ПТС компани дээрх хоёр платформоос гадна нийгмийн асуудлыг шийдэхэд чиглэсэн дараагийн төслүүд дээр Мэдээлэл, технологийн үндэсний парктай хамтран ажиллаж байгаа билээ.

“Прайм технологи солюшн” ХХК-ийн дэлгэрэнгүй мэдээлэл авах бол www.pts.mn цахим хуудаснаа зочлоорой.

Холбогдох боломж: 90095161

344f4a8f81fcaf3f28891262e2bc463d 249249508_3012563738985977_6644170064706725318_n df2467419a1665b8297316acdf8a9629 5a464865135c42800443cba382cb776a da5119efdd54851c7395d6ccefc1a3dd

  • 2021-11-03
  • Уншсан:1830

Салбарын байгууллагууд