Япон улсын Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг /AOTS/-тай хамтран “Мэдээллийн технологийн инженерийн сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сургалтын бүртгэл явагдаж дууслаа.
Тус сургалтын давуу талаас дурдвал Монгол улс болон Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багш болно, Сүүлийн үеийн технологийн талаарх мэдлэгийн түвшин нэмэгдэнэ, байгууллагын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багшийн гэрчилгээ бүхий ажилтантай болох юм.
Сургалтад Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас оролцогчид хамрагдаад байна.
Та бүхэндээ амжилт хүсье