“Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сургалт амжилттай эхэллээ

“Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сургалт амжилттай эхэллээ

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь 2006 оноос эхлэн одоог хүртэл Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ыг 16 дахь жилдээ амжилттай зохион байгуулсаар байна.

Тус шалгалтын хүрээнд 2007 оноос Япон улсын Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг /AOTS/-той хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 4 удаагийн хөтөлбөрт 90 гаруй багш, мэргэжилтнүүдийг хамруулж сургагч багшийн гэрчилгээ олгоод байна. 

Энэ удаад Монгол улсад 5 дахь удаагаа “Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулагдаж байна.

Сургалтын үйл ажиллагааг МТҮП-ын Захирал Э.Цогтгэрэл нээж сургалтад хамрагдаж буй оролцогчдод амжилт хүслээ.Мөн /AOTS/ сургагч багш нар сургалтын талаарх мэдээллийг оролцогчдод хүргэлээ.

Сургалтын давуу талаас дурдвал:

  • Монгол улс төдийгүй Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багш болно. 
  • Тухайн байгууллага ОУ-ын сургагч багшийн гэрчилгээ бүхий ажилтантай болно.
  • Тухайн байгууллагадаа шинэ мэдлэг, туршлагыг түгээнэ.
  • Байгууллагын сургалтын зардлыг хэмнэнэ. 
  • Ажилтны хувьд сүүлийн үеийн технологийн талаарх мэдлэгийн түвшинг нь нэмэгдүүлнэ.

/AOTS/-н сургагч багш нар цахимаар оролцож сургалтаа явуулж байна.Сургалтад хөдөө орон нутаг болон Нийслэлийн 9 дүүргээс оролцогчид хамрагдаад байна.

Сургалт нь хоёр ээлжээр 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд нэгдүгээр ээлж 2021 оны 11 сарын 08 – 12, хоёрдугаар ээлж 11 сарын 15 – 19-ний хооронд Мэдээлэл, технологийн үндэсний паркын байранд зохион байгуулагдана.

Нийт оролцогчдодоо амжилт хүсье.

DSC_6604 (Large) DSC_6627 (Large) DSC_6634 (Large) DSC_6642 (Large) DSC_6657 (Large) DSC_6549 (Large) DSC_6563 (Large) DSC_6564 (Large) DSC_6566 (Large) DSC_6582 (Large) DSC_6590 (Large) DSC_6595 (Large) DSC_6600 (Large) DSC_6601 (Large)

  • 2021-11-08
  • Уншсан:1885

Салбарын байгууллагууд