“Клауд сургалт” тун удахгүй…

“Клауд сургалт” тун удахгүй…

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП), ФИБО КЛАУД ЭДҮКЭЙШН ЦЕНТР ХХК нар хамтран “Cloud computing+AWS Associate”, Docker, Kubernetes Essentials гэсэн 2 төрлийн сургалтыг мэдээлэл технологийн салбарынханд зориулан 11 дүгээр сарын 15-наас 12 дугаар сарын 10-ны хооронд  217 тоотод зохион байгуулагдана. 

Сургалт нь технологийн хэрэглээний явцад тулгардаг нарийн онцлог, жишээ, бодит туршлагыг агуулгадаа багтаахаас гадна Клауд буюу түүний дотор Тооцоолон бодох, Виртуалчлал, Өгөгдөл хадгалалт, Сүлжээ  болон бизнесийн хүрээг хамарсан өргөн мэдлэгийг нэг дор, богино хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд олгож буйгаараа онцлог юм.

Сургалтын давуу тал нь суралцагчдыг сертификатын шалгалтад ТЭНЦЭХ ХҮРТЭЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сургах бөгөөд AWS, Docker, Kubernetes, Serverless, Linux, Google Cloud сургалтуудыг 3 жилийн туршлага дээр үндэслэн зохион байгуулж байна. Бүх суралцагчдад МТҮП, ФИБО КЛАУД болон AWS, CNCF-н баталгаажсан сертификат гардуулна. 

Сургалтын үр дүнд дан ганц сертификатын түвшний мэдлэгээс гадна клауд технологийн үндсэн мөн чанар, бодит use-case, ялангуяа Монголын нөхцөлд бодит хөгжүүлэлт хийхэд  тулгардаг нийтлэг ойлголтуудыг мэдэж, өөрийн гараар хэрэгжүүлж үзсэн ОНОЛ + ПРАКТИК хосолсон инженер болох боломжийг нээсэн. Мөн олон төрлийн системийг  клауд архитектур руу хөрвүүлж, тохиргоо хөгжүүлэлтийг удирдамж явуулах чадамжтай боллоо. 

  1. Docker, Kubernetes Essentials сургалт нь 

Үүлэн технологийн орчинд хамгийн чухал ойлголт болох контейнер технологийг үндсэн сууриас эхлэн дунд түвшинд хүртэл заах бөгөөд микросервис архитектурыг бодитоор туршина. Олон контэйнерийг удирдах зориулалттай орчин үеийн хамгийн хүчирхэг систем болох KUBERNET-r хэрхэн ажилладаг, түүнийг архитектур, ажиллагааны бүтэц, өгөгдөл, хадгалалт, Linux контейнер болон kernel зэргийн талаарх мэдлэгийг цэгтэй олгоно. 

  1. Cloud computing+AWS Associate сургалт нь

Уг сургалт нь AWS-н дийлэнх үйлчилгээ болон тэдгээрийн бодит хэрэглээ бүхий цогц хөтөлбөрийг багтаасан болно. AWS орчин хамгийн найдвартай ажиллагаа бүхий архитектурыг хамгийн бага зардлаар зохион байгуулах мэдлэгийг практик дасгалд суурилан олж авах бөгөөд цаашлаад үүлэн технологийн суурь ойлголтуудыг энэхүү хичээлд агуулснаар онцлогтой. Орчин үеийн технологийн хөгжлийн гол цөм болох үүлэн технологийн цэгцтэй зөв ойлгох сонирхолтой инженер, IT-н ажилтнуудад зориулсан бөгөөд тооцоолол, тасалдалгүй ажиллагаа, өгөгдөл хадгалалт, сүлжээ, програм хөгжүүлэлт, Devops гэх мэт өргөн ойлголтуудыг хамруулав. 

Энэхүү сургалтад сууснаар та CKA шалгалтад тэнцэх хэмжээний мэдлэгтэй болж өөрийн Kubernetes cluster хариуцаж ажиллах ур чадварыг авах боломжтой.

  • 2021-11-08
  • Уншсан:1835

Салбарын байгууллагууд