“Сургагч багш бэлтгэх” нэгдүгээр ээлжийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

“Сургагч багш бэлтгэх” нэгдүгээр ээлжийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

Мэдээлэл, технологийн үндэсний парк Япон улсын Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг /AOTS/-тай хамтран “Мэдээллийн технологийн инженерийн сургагч багш бэлтгэх” нэгдүгээр ээлжийн сургалтыг 2021 оны 11.08-11.12-ны өдрүүдэд Мэдээлэл, технологийн үндэсний паркын сургалтын танхимд зохион байгуулагдлаа.

Сургалт 25 суралцагчтайгаар эхэлсэн бол 24 суралцагчтайгаар төгсөж байна. Ирцийн хувьд 96% -ийн биелэлттэй, Суралцагчдын ажил эрхлэлтийн байдлыг танилцуулбал 36% нь төрийн байгууллага,  20% нь хувийн байгууллага, 28% нь их дээд сургууль, 12% нь хөдөө орон нутаг 4% нь хувиараа оролцлоо.

Хаалтын үйл ажиллагаанд Мэдээлэл, технологийн үндэсний паркын Захирал Э.Цогтгэрэл болон Япон улсын сургагч багш хааж үг хэллээ. Мөн сургалтад хамрагдсан оролцогчид сургалтын талаарх сэтгэгдлээ хэлж хаалтын үйл ажиллагааг өндөрлөлөө.

Суралцагчдын сэтгэгдлээс хуваалцвал:

Мандах их сургууль, Мэдээллийн технологийн сургуулийн багш Н.Ринчмаа: Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын Сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдсандаа маш их баяртай байна. Энэхүү сургалтаар технологийн талаарх мэдлэг маань улам нэмэгдсөн бөгөөд маш их үр өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө. Цаашид их, дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын агуулгаас оруулж өгвөл суралцагчдад технологийн талаарх мэдлэгийг үр дүнтэйгээр олгох боломжтой санагдлаа. Энэхүү сургалтыг зохион байгуулсан Мэдээлэл, технологийн үндэсний парк болон Япон улсын гадаадтай хамтран ажиллах нийгэмлэг /AOTS/ хамт олонд баярлалаа””

_DSC7084 _DSC7157 _DSC7165 _DSC7196 _DSC7207 _DSC7209 _DSC7211 _DSC7213 _DSC7215

Тус сургалтын хүрээнд 24 суралцагч амжилттай төгсөж Монгол улс төдийгүй Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багшийн гэрчилгээгээ гардан авсан баярт үйл явдал тохиож байна.

Нийт сургалтад хамрагдсан оролцогчдодоо цааш цаашдын ажил, сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.

2-р ээлжийн сургалт 2021 оны 11.15-11.19-ны өдрүүдэд Мэдээлэл, технологийн үндэсний паркын байранд зохион байгуулагдана.

 

  • 2021-11-12
  • Уншсан:2159

Салбарын байгууллагууд