Сургагч багш бэлтгэх 2-р ээлжийн сургалт эхэлээ

Сургагч багш бэлтгэх 2-р ээлжийн сургалт эхэлээ

Мэдээлэл, технологийн үндэсний парк Япон улсын Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг /AOTS/-тай хамтран “Мэдээллийн технологийн инженерийн сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сургалтын 1-р ээлжийн сургалт 24 суралцагч Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багшийн гэрчилгээгээ гардан авсан билээ.

2-р ээлжийн сургалт 2021 оны 11.15-ны өдөр Мэдээлэл, технологийн үндэсний паркын сургалтын танхимд 25 суралцагчтайгаар эхэлж байна.

Сургалтын үйл ажиллагааг нээж Мэдээлэл, технологийн үндэсний паркын Төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн дарга П.Наранцэцэг болон Япон улсын /AOTS/-ийн сургагч багш нээж үг хэлж оролцогчдод амжилт хүслээ.

Энэ удаагийн сургалтад хөдөө орон нутгаас 10, Улаанбаатар хотоос 15 оролцогч танхимаар сургалтаддаа хамрагдаад байна. Та бүхэндээ амжилт хүсье

_DSC7252 _DSC7260 _DSC7261 _DSC7265

 Сургалтын үргэлжлэх хугацаа 2021 11.15-19-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

  • 2021-11-15
  • Уншсан:1753

Салбарын байгууллагууд