Мэдээллийн технологийн инженерийн шалгалт 32 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Мэдээллийн технологийн инженерийн шалгалт 32 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Мэдээллийн технологийн инженерийн шалгалт/МТИШ/ нь 1969 оноос үүсэлтэй Япон улсын МТИШ-ын системд суурилдаг бөгөөд 2000 оноос Азийн бүс нутгийн мэдээллийн технологийн инженерийн ур чадварын нэгдсэн стандарттай болох зорилгоор Азийн орнуудад дэлгэрүүлж, одоогийн байдлаар 12 оронд харилцан хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын шалгалт юм.
МТИШ нь МТ-ийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, МТ-ийн мэргэжлийн чиглэл бүрт шаардагдах чадварын түвшинг тодорхойлох, МТ-ийн инженерүүдийн ур чадварыг үнэлэх бодит шалгуурыг тогтоох улмаар сайн инженерүүдийн нийгэм дэх байр суурийг дээшлүүлэх зорилготой.
32 дахь удаагийн шалгалт нь МТ-ийн паспорт шалгалт, МТ-ийн инженерийн суурь шалгалт, МТ-ийн инженерийн ахисан түвшний шалгалт гэсэн 3 ангиллаар зохион байгуулагдаж байна.
Шалгалтад нийт 58 шалгуулагч хамрагдсан  бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын инженер, мэргэжилтнүүд, их, дээд сургуулийн оюутнууд болон хөдөө орон нутгаас ирж оролцож байна. Үүнээс:
МТ-ын паспорт шалгалтад нийт-26 оролцогч
МТ-ын суурь шалгалтад нийт-21 оролцогч
МТ-ын ахисан түвшний шалгалтад-3 оролцогч оролцлоо.
Шалгалтад оролцсон нийт оролцогчдодоо баяр хүргэе.
Бид шалгалтыг ОБЕГ-аас өгсөн Ковид-19 халдварын заавар, зөвлөмжийн дагуу зохион байгуулж байгаа бөгөөд өрөө танхимд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн болно.
_DSC7873 _DSC7887 _DSC7888 _DSC7958 _DSC7978 _DSC7988 _DSC8041
  • 2021-11-21
  • Уншсан:1861

Салбарын байгууллагууд