Apple: Хэрэглэгч өөрөө төхөөрөмжөө засварлах боломжтой болно

Apple: Хэрэглэгч өөрөө төхөөрөмжөө засварлах боломжтой болно

“Apple”-ийн зарим төхөөрөмжийг хэрэглэгч өөрөө засах боломжтой болох гэж байна. Тус компани засварын бодлогодоо өөрчлөлт оруулж, “Хэрэглэгч өөрөө засвар хийх” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаагаа зарлалаа.

Энэхүү хөтөлбөр нь “iPhone 12”, “iPhone 13” гар утасны дэлгэц, цэнэг хураагуур, камерыг хэрэглэгч өөрөө засах боломж олгоход чиглэнэ. Цаашид “Mac” компьютерын “M1” чипүүдийг засварлах боломжтой болох юм байна. Засварын энэ үйлчилгээ ирэх оны эхээр зөвхөн АНУ-д хэрэгжиж эхэлнэ. Бусад улсад мөн 2022 онд багтаан хэрэгжүүлэх юм байна.

apple

Технологийн томоохон компаниуд өөрсдийн бүтээгдэхүүний эд анги, туслах хэрэгслүүдийн нийлүүлэлтийг хязгаарлаж, засвар үйлчилгээг өөрсдийн мэдэлд байлгаж ирсэн юм. Тухайлбал: “Apple” эрх бүхий үйлчилгээний 5000 гаруй компанитай, засварын 2800 газартай гэдгээ мэдээлж байв.

АНУ-ын дийлэнх мужид хэрэглэгчид худалдан авсан төхөөрөмжөө өөрөө засварлах боломжтой байх ёстой гэж технологийн компаниудад шаардлага тавьж эхэлсэн байна. Үүнийгээ хуульчлахаар технологийн компаниудад шахалт үзүүлээд байгаа юм.

  • 2021-11-24
  • Уншсан:1983

Салбарын байгууллагууд