Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн хоёрдугаар ээлжийн сургалт эхэллээ

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн хоёрдугаар ээлжийн сургалт эхэллээ

“Мэдээлэл, технологийн үндэсний парк” нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ)-тай хамтран “Сургалтын материал, е-контент боловсруулах арга зүй ” сэдэвийн хүрээнд хоёрдугаар ээлжийн сургалт амжилттай эхэллээ.

Сургалтын хөтөлбөр:

  1. Цахим сургалтын арга зүй I
  2. Цахим сургалтын арга зүй II
  3. Цахим хичээл бэлтгэх багаж
  4. БМДИ онлайн платформтой ажиллах арга зүй
  5. Слайд хичээлийн модуль
  6. Хичээлийн тестийн агуулгын модуль

БМДИ-тай хамтын ажиллагааны хүрээнд 2021 оны 10 сарын 11- 10 сарын 28 хооронд нэгдүгээр ээлжийн сургалт “Онлайн сургалтын платформ, түүний хэвийн ажиллагааг хангах ” сургалтыг амжилттай зохион байгуулж 21 аймаг болон БМДИ-ийн инженер, техникийн ажилчид хамрагдлаа. Үүнээс танхимаар 9, цахимаар 42 оролцогчид хамрагдсан.

Энэ удаагийн сургалтад БМДИ-ийн арга зүйчид болон Аймаг, нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүд оролцож байна. Нийт 274 оролцогч хамрагдаад байгаа бол үүнээс Онлайн- 250, Танхим- 24

  • Сургалтын хэлбэр: Онлайн, танхим хосолсон
  • Онлайн сургалтад ашиглах апп: zoom app
  • Сургалтын үргэлжлэх хугацаа: 13 өдөр, 104 цаг

Нийт сургалтад хамрагдаж буй оролцогчдодоо амжилт хүсье.

 

_DSC8193 (Large) _DSC8198 (Large) _DSC8202 (Large) _DSC8207 (Large) _DSC8218 (Large) _DSC8235 (Large) _DSC8259 (Large)

  • 2021-11-30
  • Уншсан:1902

Салбарын байгууллагууд