БНСУ-ын “SK” групп “Metaverse” ертөнцөд нэгдэнэ

БНСУ-ын “SK” групп “Metaverse” ертөнцөд нэгдэнэ

БНСУ-ын томоохон компани “SK Group” өсөлтийнхөө дараагийн гол алхамыг “Metaverse” байна гэж үзжээ.

Тус группийн хөрөнгө оруулалтын охин компани болох “SK Square” нь группийн бусад компаниудыг “Metaverse” ертөнцөд салбараа нээх шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Ингэснээр хэрэглэгчид “Metaverse” орчинд ч тус компанийн үйлчилгээг авч, тооцоогоо криптовалютаар хийх боломжтой гэж мэдэгдсэн байна.

“Facebook”-ийн толгой компани “Meta”-аас гадна БНСУ-ын “Naver”, “Kakao” зэрэг томоохон өрсөлдөгчтэй энэхүү зах зээлд тэд нэвтрэхээр болж байна.

э хсурвалж: gogo.mn

  • 2021-12-20
  • Уншсан:1373

Салбарын байгууллагууд