Гар утсанд ирсэн анхны мессежийг NFT хэлбэрээр 150 мянган ам.доллараар худалдан авлаа

Гар утсанд ирсэн анхны мессежийг NFT хэлбэрээр 150 мянган ам.доллараар худалдан авлаа

Дэлхийн анхны текст мессеж буюу SMS-ийг NFT хэлбэрээр дуудлага худалдаанд оруулахад 149,729 ам.доллараар (430 сая төгрөг) худалдан авлаа.

“Зул сарын мэнд хүргэе” хэмээсэн уг мессежийг Британийн программчин Нейл Папворт 1992 оны арванхоёрдугаар сарын 3-нд өөрийн компьютероосоо “Vodafone” компанийн захирал Ричард Жарвис руу илгээжээ.

nft

Жарвис уг мессежийг компанийн Зул сарын баярынхаа үеэр “Orbitel 901” загварын гар утсаар хүлээн авсан байна.

Харин уг NFT нь анхны мессежийг дамжуулсан протоколын хуулбар аж. NFT-г худалдан авсан нэрээ нууцалсан этгээд төлбөрөө Etherium криптовалютаар хийсэн байна.

Эх сурвалж: gogo.mn

  • 2022-01-04
  • Уншсан:3348

Салбарын байгууллагууд