#Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП)-ын 1 дүгээр сард зохион байгуулагдсан онцлох арга хэмжээнүүд:
#ШАЛГАЛТ_СУРГАЛТ_СУДАЛГАА
“Хөдөлмөрийн тухай хууль” шинэчлэгдсэнтэй холбоотойгоор байгууллагын холбогдох дүрэм, журмууд шинэчлэгдэн, мөрдөн ажиллаж эхлэв.
2022 оны Олон улсын шалгалт, мэргэшүүлэх сургалтуудын хуваарь гарлаа.
Виннер консалтинг ХХК-тай хамтран Цахим орчинд сошиал сувгуудыг ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээгээ амжилттай таниулах, МТ-ийн хэрэглээний соёлыг түгээх, дижитал маркетингийн сургалт, арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.
“Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” CS-01 төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй сургалтын 2 дугаар ээлжийг зохион байгуулав.
Төрийн болон хувийн байгууллагуудад хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналыг дэвшүүлж байна.
#ИНКУБАТОР
Гарааны компаниудын шинэ оны анхны уулзалт арга хэмжээг зохион байгууллаа.
“Тус солюшн” ХХК-тай хамтран гарааны компаниудыг “Дижитал шилжилт”-д бэлтгэх нь сургалтыг зохион байгуулав
Гарааны компанийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийж үнэлгээ өгөх ажлыг зохион байгуулж, 2 компани инкубаторын хөтөлбөрийг амжилттай төгсөж, шилдэг төгсөгч боллоо.
#Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) дээр 2 дугаар сард ямар арга хэмжээ зохион байгуулагдах вэ?
#ШАЛГАЛТ_СУРГАЛТ_СУДАЛГАА
“Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” CS-01 төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй сургалтын 3 дугаар ээлж зохион байгуулагдана.
Олон улсын шалгалтуудын бүртгэл эхэлнэ.
#ИНКУБАТОР
43 дахь сонгон шалгаруулалтын элсэлт зарлагдана
Инкубатор компаниудын дунд чөлөөт арга хэмжээ болох “Movie day” үйл ажиллагаа зохион байгуулагдана
Захирлуудын уулзалт зохион байгуулагдана