Мета компани дэлхийн хамгийн хурдан супер компьютер бүтээж байгаагаа зарлав

Мета компани дэлхийн хамгийн хурдан супер компьютер бүтээж байгаагаа зарлав

Мета компани дэлхийн хамгийн хурдан супер компьютерыг зохион бүтээж байгаа тухай тус компанийн үүсгэн байгуулагч Марк Закербэрг өчигдөр зарлажээ.

Бодит болон хийсвэр ертөнцийг холбох зориулалттай метаверс технологийг хөгжүүлэхэд компьютерын асар их хүч шаардах тул ийм төсөл хэрэгжүүлж байгааг тэр блогтоо тайлбарлан бичсэн байна.

meta

Мета компанийн хөгжүүлж буй хиймэл оюун ухаанд суурилсан AI based Research SuperCluster (RSC) нь одоогоор дэлхийн тав дахь хурдан компьютер болоод байгаа гэнэ.

Төсөл энэ оны зун бүрэн хэрэгжиж дуусах ба тэр үед чадал нь нэмэгдэж дэлхийн хамгийн хурдан супер компьютер болох юм байна.

“Бидний бүтээх метаверс ертөнц тооцоолуурын асар их хүч (секундэд олон квинтиллион үйлдэл!) шаардах ба RSC олон их наяд жишээнээс суралцдаг, олон зуун хэлийг ойлгодог шинэ AI загварыг ажиллуулах чадвартай байх юм” гэж Закербэрг бичжээ.

2.8 тэрбум идэвхтэй хэрэглэгч бүхий дэлхийн хамгийн том сошиал платформыг эзэмшдэг Фэйсбүүк компани өнгөрсөн онд нэрээ Мета болгон өөрчилж, метаверс хэмээх технологийн шинэ эринд тэргүүлэх зорилго тавьсан юм.

Эх сурвалж:ikon.mn

  • 2022-02-11
  • Уншсан:1268

Салбарын байгууллагууд