Apple-ын Face ID амны хаалттай үед ажилладаг болох гэж байна

Apple-ын Face ID амны хаалттай үед ажилладаг болох гэж байна

Цар тахлын үед хүмүүст тулгарсан нэг асуудал нь iPhone-ий Face ID функцийн ажиллагаа байсан юм.

Face ID нь царайгаа таниулаад гар утасныхаа түгжээг нээх зориулалттай.

Гадуур явахдаа ихэнх хүмүүс амны хаалт зүүдэг болсон энэ үед гар утсаа царайгаараа таниулж нээх боломжгүй болоод байв.

Үүнээс болоод хүмүүс утас руугаа харах бүрдээ зургаан оронтой нууц кодыг оруулах шаардлагатай болсон юм.

face id

Тэгвэл уг асуудлыг Apple компани удахгүй зах зээлд гарах iOS үйлдлийн системийн 15.4 хувилбар дээрээ шийдэж чаджээ.

Уг хувилбарын туршилтад оролцож байгаа мэргэжилтнүүдийн мэдээлснээр амны хаалт зүүсэн үед Face ID тун сайн ажиллаж байгаа гэнэ.

Шинэ Face ID нь амны хаалт зүүсэн үед нүүрний дээд хэсгээр буюу нүдний орчмын онцлог шинжээр эзнийхээ царайг таньдаг болсон байна. Ингэхийн тулд амны хаалт зүүсэн үеийнхээ царайг системд нэг удаа таниулж, бүртгүүлэх ёстой гэнэ.

Хэрвээ амны хаалтаас гадна нүдний шил зүүдэг бол нүдний шилтэй үеийнхээ царайг бас урьдчилж таниулах ёстой болжээ.

iOS системийн 15.4 хувилбар хоёрдугаар сарын сүүлээс гуравдугаар сарын дунд хүртэл хугацаанд зах зээлд нэвтэрнэ гэсэн хүлээлттэй байна.

Эх сурвалж:ikon.mn

  • 2022-02-11
  • Уншсан:1208

Салбарын байгууллагууд