Meta Platforms: “Facebook”, “Instagram”-ийн үйл ажиллагааг Европт зогсоохоос өөр аргагүй болж магадгүй

Meta Platforms: “Facebook”, “Instagram”-ийн үйл ажиллагааг Европт зогсоохоос өөр аргагүй болж магадгүй

“Meta Platforms” компани хэрэглэгчдийн мэдээллийг АНУ-д илгээх боломжгүй болбол “Facebook” болон “Instagram”-ийн үйл ажиллагааг Европт зогсооно гэдгээ дахин анхаарууллаа.

meta insta

Хэдэн сарын турш зогсонги байдалд ороод байгаа Европын Холбоо, АНУ хоорондын мэдээлэл дамжуулах тухай хэлэлцээ маш олон компанийн үйл ажиллагаанд нөлөөлөхөөр байгаа аж.

“Meta Platforms” өөрийн тайландаа “Талууд тодорхой тохиролцоонд хүрэхгүй бол “Facebook”, “Instagram” зэрэг хэд хэдэн гол бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Европт зогсоохоос өөр аргагүй болж магадгүй” гэж дурджээ.
эх сурвалж:gogo.mn

  • 2022-02-14
  • Уншсан:1472

Салбарын байгууллагууд