ТОPСIТ шалгалтын танилцуулах семинар эхэллээ.

ТОPСIТ шалгалтын танилцуулах семинар эхэллээ.

Олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэд суурилсан мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг үнэлэх олон улсын ТОPСIТ шалгалтын танилцуулах семинар явагдаж эхэллээ. ТОPСIТ шалгалтын семинар болон бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан шалгалтын тухай мэдээллийг хүргэе.
🌎🌎Гишүүн орнууд: Монгол, Тайланд, Франц, Канад, Герман, Бельги, Малайз, Англи, Вьетнам, АНУ, Филлипин, БНСУ зэрэг 12 улсад хүлээн зөвшөөрөгдсөн
Хэн өгч болох: Мэдээллийн технологийн чиглэлээр сурч байгаа оюутан, энэ салбарт ажиллаж байгаа албан хаагч болон програм хангамж хөгжүүлэгчид
Зорилго: Ажлын талбарт шаардлагатай байгаа програм хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн бизнес, технологийн харилцан холболт, төслийн удирдлага зэрэг чиглэлүүдийн мэдлэг, практикийн ур чадварыг үнэлэх
💻Шалгалтын хэлбэр: Компьютерт суурилсан
Түвшин: 5
Асуултын тоо: Технологийн болон бизнесийн гэсэн хоёр бүлэг бүхий нийт 65 тестийн асуулт
Онцлог: Шалгалтын материал англи хэл дээр гэдгээрээ онцлогтой тул шалгуулагчид англи хэлний түвшнээ ч давхар бататгах давуу талтай. Шалгалтад “тэнцсэн”, “тэнцээгүй” гэсэн ойлголт байхгүй ба нийт 1000 онооны асуултаас оноо авалтаас шалтгаалан шалгуулагч нь өөрийн практик ур чадварын түвшинг 5 ангиллын дагуу тодорхойлох боломжтой.
Үүнд: ⭐️Анхлан суралцагч /0-99 оноо/
            ⭐️⭐️Суурь мэдлэгтэй суралцагч /100-399/
            ⭐️⭐️⭐️Өрсөлдөхүйц чадвартай /400-699/
            ⭐️⭐️⭐️⭐️Мэргэжлийн түвшний /700-899/
            ⭐️⭐️⭐️⭐️⭐️Зөвлөх түвшний /900-1000/
Шалгалтын хариу гарах хугацаа: 1 сар
Олон улсын хөтөлбөрт хамруулах: Хамгийн өндөр оноо авсан 2 шалгуулагч БНСУ-ын МТ-ийн тэргүүлэх байгууллагад зочлон 7 хоногийн хөтөлбөрт хамрагдан туршлага судлах боломжтой.
Гэрчилгээ: Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ гардан авна. Гэрчилгээг “Зөвхөн шалгуулагчид” илгээх бөгөөд түвшин бүрийн чадварыг тодорхойлсон “Олон улсын гэрчилгээ” олгоно.
Шалгалтын хураамж: 50,000 төгрөг
Санаанд оромгүй хямд үнээр өөрийн ур чадварыг олон улсын түвшинд үнэлүүлж гэрчилгээтэй болох боломжийг Танд олгож байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 11-327123, 95085822 болон nomin.s@itpark.mn хаягаар лавлана уу.
273474806_3553153144912959_992207090825736002_n
  • 2022-02-28
  • Уншсан:1658

Салбарын байгууллагууд