Жендерийн үндэсний хорооноос зохион байгуулж буй “Харилцан хүндэтгэе” аянд Мэдээлэл, технологийн үндэсний парк нэгдэж байна.

Жендерийн үндэсний хорооноос зохион байгуулж буй “Харилцан хүндэтгэе” аянд Мэдээлэл, технологийн үндэсний парк нэгдэж байна.

Жендерийн үндэсний хорооноос Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяныг энэ сарын 01-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг дуусах хүртэл 1 сарын хугацаатайгаар зохион байгуулж байна.
Аяны зорилго нь: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.10 дахь хэсэгт заасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэх, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй тэгш эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудад хүргэх, ухуулга нөлөөллийн ажлыг өрнүүлэхэд чиглэж байна.
Энэ удаагийн “Харилцан хүндэтгэе” аян нь эрэгтэйчүүдэд чиглэсэн аяныг эмэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдэв хэмээн анхаарахгүй үлдэх, эмэгтэйчүүдэд чиглэсэн аян зохион байгуулахаар эрэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдэв хэмээн орхих зэргээр хязгаарлагдаж байсан туршлагад үндэслэн Жендэрийн Үндэсний Хорооноос харилцан хүндэтгэлтэй байя, гэр бүл, хүний эрхийн асуудал эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн асуудал юм гэдэг агуулгаар энэ удаад хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.
Жендэрийн үндэсний хорооноос аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх 7 төрлийн үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд үндэсний хэмжээний тус аянд “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ААТУҮГ-ын хамт олон нэгдлээ. Нийтээрээ “Харилцан хүндэтгэе аянд нэгдэж, “Хайраа хайрлая, Хандлагаа өөрчилье, Хамтдаа үлгэрлэе” хэмээн уриалж байна.
274551563_1006554283576164_1533454800031660788_n
  • 2022-03-04
  • Уншсан:1547

Салбарын байгууллагууд