“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-т Мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг туршилтын журмаар амжилттай зохион байгууллаа.

“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-т Мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг туршилтын журмаар амжилттай зохион байгууллаа.

[English below]

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн мэргэжлийн чиглэл бүрд шаардагдах чадварын түвшинг тодорхойлох, ур чадварын үнэлэх бодит шалгуурыг тогтоох зорилгоор Мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг зохион байгуулдаг билээ. Энэ удаа Монгол улсын уул уурхайн салбарын ууган үйлдвэр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай хамтран мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг туршилтын журмаар амжилттай зохион байгууллаа. Шалгалтанд нийт 21 инженер оролцсон бөгөөд шалгалтын үр дүнгээс шалтгаалан шалгуулагч бүрт дүгнэлт гаргаж, шаардлагатай зөвлөгөөг өгч ажиллахаар боллоо.  Туршилтын шалгалт зохион байгуулах хүсэлтийг хүлээн авч хамтран ажилласан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хамт олонд баярлалаа.

——————————————————————————

The National Information Technology Park has been organizing Information Technology Engineering Exam in order to improve the skills of IT professionals, to determine the level of skills required in each field of IT technology and to establish realistic criteria for assessing their skills. We have successfully organized pilot test with the cooperation of first mining company in Mongolia, Erdenet Mining State Owned Factory. This time we had total of 21 engineers participated in the examination. Depending on the results of the examination, each examiner will be evaluated and given the necessary advice. Thank to the managers and staff of Erdenet Mining State Owned Factory for accepting the request to conduct a pilot test.

275366386_651595586047349_1840442587774981610_n

275294003_678086986719851_3948521976068070321_n

  • 2022-03-11
  • Уншсан:1524

Салбарын байгууллагууд