“IT BUSINESS&INNOVATION DAYS ERDENET 2022” арга хэмжээнд МТҮП инкубатор компаниудтай хамтран амжилттай оролцлоо.

“IT BUSINESS&INNOVATION DAYS ERDENET 2022” арга хэмжээнд МТҮП инкубатор компаниудтай хамтран амжилттай оролцлоо.

Эрдэнэт хотод зохион байгуулагдсан “IT BUSINESS&INNOVATION DAYS ERDENET 2022” арга хэмжээнд БШУЯ-ны ШУТИБХЗГ-ын дарга Д.Баттогтох, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, ШУТСангийн захирал Д.Одгэрэл, Мэдээлэл, технологийн үндэсний паркын захирал Э.Цогтгэрэл, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаачид болон хувийн хэвшлийн 100 орчим төлөөлөл Улаанбаатар хотоос амжилттай оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь хакатон, хэлэлцүүлэг, үзэсгэлэн, бизнес саммит гэсэн үндсэн дөрвөн үйл ажиллагааг нэг дор зохион байгуулсан томоохон арга хэмжээ боллоо.
✅ Мэдээлэл, технологийн үндэсний парк нь гарааны бизнест технологи шингээсэн бүтээгдэхүүн танилцуулах, туршлага солилцох зорилгоор инкубаторын Сим Бионкс ХХК, Юникүе повер теч компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулан, эрдэм шинжилгээний хуралд оролцсон бөгөөд Үзэсгэлэнгийн үеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бионик гарыг хийсэн “Сим Бионкс” компаниас Орхон аймгийн хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхдэд энэхүү гарыг бэлэглэхээр болсон онцлог үйл явдал боллоо.
✅ Мэдээллийн технологийн стартапыг хөгжүүлэх, тэдний шинэ санал санаачлагыг хэрэглээнд нэвтрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан хакатонд шилдэг 3 баг шалгарч тус бүр 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг авахаар болсон бөгөөд МТҮП-аас үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Free magic, Bee гэсэн 2 компанид виртуал инкубаторт хамрагдах эрхийн бичгийг гардууллаа. Виртуал инкубатор нь цахим орчноор дамжуулан шинэ, шинэлэг санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгоход нь зөвлөгөө өгөх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн ур чадварыг хөгжүүлэхэд туслах замаар хөгжлийг хурдасгадаг үйлчилгээ юм.
✅ “IT BUSINESS&INNOVATION DAYS ERDENET 2022”-той давхцаж мэдээллийн технологийн хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх, дэмжих чиглэлээр зохион байгуулдаг Мэдээллийн технологийн инженерийн олон улсын шалгалтыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай хамтран туршилтын журмаар зохион байгуулсан нь илүү өргөн хүрээг хамарсан томоохон ажил боллоо.
✅ Эрдэнэт хотод зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд манай инкубатор компаниуд болон Эрдэнэт хотын гарааны компаниуд туршлага солилцон хамтран ажилласан үр дүнтэй арга хэмжээ болсон юм.

_DSC0359

_DSC0326

_DSC0353

_DSC0418

  • 2022-03-15
  • Уншсан:1172

Салбарын байгууллагууд