IT hub2-ыг шинэчлэх материал, тавилга нийлүүлэх тендер шалгаруулах зар

IT hub2-ыг шинэчлэх материал, тавилга нийлүүлэх тендер шалгаруулах зар

Огноо : 2022.03.15

Тендер шалгаруулалтын нэр: IT hub2-ыг шинэчлэх материал, тавилга нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: МТҮП/202201024

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг IT hub2-ыг шинэчлэх материал, тавилга нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна. Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана. Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн, 10:30 минутад зохион байгуулна. Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 хороо, МТҮП-ын байр, 2 давхар, 222 тоот, Захиргаа, удирдлагын хэлтэс

Утас: 11-327123

Цахим хаяг: www.itpark.mn

  • 2022-03-15
  • Уншсан:1166

Салбарын байгууллагууд