Сантехникийн их засварын материал нийлүүлэх, угсрах тендерийн зар

Сантехникийн их засварын материал нийлүүлэх, угсрах тендерийн зар

Огноо : 2022.03.16

Тендер шалгаруулалтын нэр: Сантехникийн их засварын материал нийлүүлэх, угсрах
Тендер шалгаруулалтын дугаар: МТҮП/202201019

Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-ын Захиргаа, удирдлагын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Сантехникийн их засварын материал нийлүүлэх, угсрах” ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: багцгүй

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 920,367 (есөн зуун хорин мянга гурван зуун жаран долоо) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 09 цаг 30 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-ын байр, 2 давхарт 222 тоот

Утас: 11-327123
Цахим хаяг: www.itpark.mn

  • 2022-03-18
  • Уншсан:1165

Салбарын байгууллагууд