Марк закерберг: “NFT”-ийг Инстаграмд ашиглах боломжтой болно

Марк закерберг: “NFT”-ийг Инстаграмд ашиглах боломжтой болно

“Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Закерберг “Instagram” платформд “NFT”-ийг авчрахаар ажиллаж байгаа гэж мэдэгдлээ.

Тус компани хэрэглэгчид “NFT”-ээ Инстаграмд харуулж болох, аппликейшн дотор “NFT” үүсгэх техникийн функцийг бүтээж байна. Тэрбээр энэхүү функц хэзээ нэмэгдэх, хэрхэн ажиллах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй.

mark insta

Үүнээс өмнө өнгөрсөн оны наймдугаар сард “Meta”компанийн “Messenger” үйлчилгээг хариуцсан дэд Ерөнхийлөгч асан Дэвид Маркус тус компани “Novi” цахим түрийвчийн үйлчилгээний хамт “NFT” функцийг бий болгохоор ажиллаж байгааг мэдээлж байсан юм.

эх сурвалж: gogo.mn

  • 2022-03-24
  • Уншсан:1562

Салбарын байгууллагууд