Мэдээлэл, технологийн үндэсний парк Жэй Си Ай капитал салбар байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мэдээлэл, технологийн үндэсний парк Жэй Си Ай капитал салбар байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийг цахим хэрэгслээр хангах, суралцах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүүхдэд хүртээмжтэй технологи” аяныг санаачлан  ЖЭЙ СИ АЙ КАПИТАЛ салбар байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.  Энэхүү санамж бичгийн хүрээнд “Хүүхдэд хүртээмжтэй технологи” аян, Өрх хөтөлбөрийг Виртуал инкубатортой холбон ажиллах гэсэн 2 чиглэлд хамтран ажиллахаар болоод байна. 

“Хүүхдэд хүртээмжтэй технологи” аяныг өргөн хүрээнд зохион байгуулснаар бага орлоготой өрхийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон Их дээд сургуульд шинээр элсэгч нэгдүгээр курсийн оюутнуудад тэгш хүртээмжтэй боловсрол, мэдлэгийг эзэмшихэд түлхэц болохоос гадна дэвшилтэт технологийн гадуурхлаас урьдчилан сэргийлэх, цаашид үр шим хүртэгчдийн сурлагын ахиц гаргахад бодит дэмжлэг болох ач холбогдолтой юм. 

 

222

333

555

666

777

 

 

  

 

 

 

 

  • 2022-03-24
  • Уншсан:1789

Салбарын байгууллагууд