Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын хүрээнд жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагт “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл, дохиогоор ажиллах”-дадлага, сургуулийг зохион байгуулж, иргэд болон байгууллага аж ахуй нэгжүүдийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ жилийн дадлага сургуулалтад Мэдээлэл, технологийн үндэсний парк ажилтан, албан хаагчид болон Инкубаторт бойжиж буй компаниудын ажилчид нийт 50 гаруй хүнийг хамруулан оролцлоо.