Мэдээлэл, технологийн үндэсний парк ТОПСИТ шалгалтыг 10 дах удаагаа амжилттай зохион байгууллаа.

Мэдээлэл, технологийн үндэсний парк ТОПСИТ шалгалтыг 10 дах удаагаа амжилттай зохион байгууллаа.

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь Олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэд суурилсан мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг үнэлэх Топсит шалгалтыг 10 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Тус шалгалт нь Монгол, Тайланд, Франц, Канад, Герман, Бельги, Малайз, Англи, Вьетнам, АНУ, Филлипин,  Солонгос зэрэг 12 улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд ажлын талбарт шаардлагатай байгаа програм хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн бизнес, технологийн харилцан холболт, төслийн удирдлага зэрэг чиглэлүүдийн мэдлэг, практикийн ур чадварыг үнэлэх зорилготой.

Шалгалтын материал англи хэл дээр гэдгээрээ онцлогтой тул шалгуулагчид англи хэлний түвшнээ ч давхар бататгах давуу талтай. Шалгалтад “тэнцсэн”, “тэнцээгүй” гэсэн ойлголт байхгүй ба нийт 1000 онооны асуултаас авсан онооноос шалтгаалан шалгуулагч нь өөрийн практик ур чадварын түвшинг 5 ангиллын дагуу тодорхойлох боломжийг олгодог. Хамгийн өндөр оноо авсан 2 шалгуулагч БНСУ-ын МТ-ийн тэргүүлэх байгууллагад зочлон 7 хоногийн хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдан туршлага судлах боломжийг олгодог төдийгүй олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээг “Зөвхөн шалгуулагчид” илгээж түвшин бүрийн чадварыг тодорхойлсон “Олон улсын гэрчилгээ” олгодог.

Энэ жилийн хувьд өглөө өдөр гэсэн 2 ээлжээр  зохион байгуулж их дээд сургууль, төр хувийн хэвшлийн байгууллагын нийт 27 шалгуулагч оролцсон байна. Үүнээс  төрийн албан хаагч 11хүн, инкубатор компанийн 14хүн, их дээд сургуулийн 2 оюутан оролцов. Шалгуулагчдыг насны түвшинг харахад 18-45 насныхан хамрагдсан бөгөөд өмнөх жилтэй харьцуулахад Ай ти чиглэлийн ажилчид түлхүү оролцож байгаа нь ажиглагдаж байна.  2017 оноос хойш нийт шалгуулагчдын үнэлгээнээс үзэхэд:

Анхлан суралцагч- 222
Суурь мэдлэгтэй суралцагч- 156
Өрсөлдөхүйц чадвартай- 6
Мэргэжлийн түвшин- байхгүй
Зөвлөх түвшин- байхгүй  гэсэн үзүүлэлттэй байна. 

Шалгалтын дүн 1 сарын дараа гарах бөгөөд өөрийн бүртгүүлсэн и-мэйл хаягт зөвхөн шалгуулагчид очино.

Олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэд суурилсан мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг үнэлэх олон улсын шалгалтад оролцож өөрийн мэдлэгийн түвшинг тодорхойлж буй шалгуулагчиддаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

3    6

5

1      2

 

 

 

 

 

  • 2022-03-25
  • Уншсан:3662

Салбарын байгууллагууд