Мэдээлэл, технологийн үндэсний парк нь Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн дэргэдэх “Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллахаар боллоо. Хамтран ажиллах саналын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын гарааны бизнес эрхлэгчид болон технологийн гарааны бизнес эрхлэгчдийг холбох, дэмжих, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, технологи дамжуулах, хамтын ажиллагааг сайжруулах зэрэг ажлуудад санал солилцлоо.